n

Гэр бүл салахад хүүхдүүд өөрсдийгөө буруутан болгож шаналдаг

2011-05-10,
Гэр бүлийн тогтвортой байдал нь тухайн улсын эдийн засаг болон нийгмийн хөгжлийг хурдасгаж өгдөг гэж орчин үеийн судлаачид дүгнэж байна.

Харамсалтай нь сүүлийн 20 жилд гэр бүл салалт нэмэгдэж буй нь тэрхүү хөгжлийг хойш нь чангааж байна гэсэн үг.

Гэр бүл салалт нь хүүхдийн ёс суртахуунд маш хүндээр нөлөөлдөг байна. Бага насны хүүхэд ямар нэг аймшгийг энэ үед л мэдэрдэг аж.

Эцэг эхийн тааламжгүй харьцаа, гэр бүл салах болсон шалтгаанд аль ч насны хүүхэд өөрийгөө буруутгадаг байна. Энэ нь мэдээж өөртөө үл итгэх, өөрийгөө голох сэтгэлзүйг тэдэнд суулгаж өгдөг ажээ.

Эцэг эх нь салж сарнисан гэр бүлийн хүүхдэд "Би аз жаргалгүй хүүхэд" гэсэн мэдрэмж суудаг. Энэ нь бусад эцэг эхтэй хүүхдүүдэд атаархах, хорсох гэх мэтийн таагүй ааш араншинтай болгодог. Эцэг эхийн салж сарниснаас хойш 1-2 жилийн дараа л хүүхэд сая нэг юм тайтгарч, аз жаргалгүй амьдралдаа дасаж хэвийн байдалдаа ордог гэнэ.

Эрдэмтдийн судалснаар зарим хүүхэд гэр бүл салснаас хойш таван жил болон түүнээс ч урт хугацаанд өөрийгөө аз жаргалгүй, ганцаардмал хүн хэмээн мэдэрч шаналдаг байна.

Гэр бүл салахад ээж нь хүүхдээ авсанаар өрх толгойлсон гэр бүл бий болж эх хүүхдийн аль нь ч хатуу бэрх амьдралыг туулдаг байна. Учир нь өрх толгойлсон эмэгтэйчүүдийн дийлэнх нь санхүүгийн дарамтад байдаг болохоор амьжиргаагаа арай ядан залгуулдаг аж.

Эцэг эх болж хүүхэд төрүүлэх амархан. Харин сайн эцэг эх болж төлөвшинө гэдэг амаргүй зүйл. Тиймээс сайн эцэг эх болохын тулд өсвөр насныхныг эртнээс бэлдэх хэрэгтэй. Гэр бүл салалт нь нийгэмд маш их хор хөнөөл учруулдаг.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax