Хүүхэд бүхэн зураг зурдаг. Гэхдээ 6 настай хүүхэд л зурж буй зургаараа өөрийгөө бүрэн илэрхийлдэг байна.
Хүнийг гарын хуруутай нь тод зурах
Өөрийн наснаас хавьгүй хөгжил сайтай. Унших дуртай, гарын эв дүүтэй, юм хийх сонирхолтой, өөрөөсөө ахмад хүмүүстэй харилцах сонирхолтой.
Хүний хөл нь хажуу тийш мурийлгаж зурах
Өөрийн хүч чадалд итгэдэггүй хүүхэд. Эцэг, эх нь хүүхдээ алдар цуутай болгох гэж зовоодог бол ийм майга хөлтэй хүн зурдаг байна.
Биеийн доод хэсгийг тод зурах /харлуулж зурах/
Эсрэг хүйсний хүүхдээ их сонирхдогийг нь гэрчилж байна.
Хүнийг чихгүй зурах
Эрх хүүхэд юм. Томчуулын ү...